“Анх-Отгон”: Монголд үлдэх, энд эмчлүүлэх шийдвэрийг би өөрөө гаргасан

“Анх-Отгон”: Монголд үлдэх, энд эмчлүүлэх шийдвэрийг би өөрөө гаргасан

Манай улсад коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдснээс, бүгд гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Харин эдгээр иргэдийн хамгийн анхны тохиолдол болох Франц улсын иргэнтэй TV5 телевиз утсаар холбогдож ярилцсан байна. Тэрээр маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр нутаг буцах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэрээр TV5 телевизэд өгсөн ярилцлагийнхаа үеэр “Монголчууд надад маш их мэндчилгээ илгээн, хүүхдүүд зураг зураад явуулсан. Олон хүн надад маш их сэтгэлийн дэм өгсөн юм шүү. Халдвар авсан маань тогтоогдсон даруйд нутаг руугаа буцах боломж надад байсан. Францын Засгийн газар, манай компаниас тусласан юм л даа.

Монголд үлдэх, энд эмчлүүлэх шийдвэрийг би өөрөө гаргасан. Би Монголд хэдэн сарын өмнө ирэхэд халдвараас сэргийлэх тал дээр маш сайн ажиллаж байсан.

Тэр үеэс би Монгол Улсын Засгийн газар, эмч нарт итгэж болохыг анзаарсан юм. Чинбаяр эмчийн намайг хүлээж авсан хандлага, харилцаа ур чадварт үнэхээр их баярлалаа. Намайг эмчилж, эдгээхийн төлөө маш их хичээсэн, надтай үргэлж англиар ярилцдаг байсан. Тиймээс би монгол эмч нарт огт эргэлзээгүй” гэжээ.  




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө