Иргэдийн фэйсбүүк хаяг, нууц үгийг олзолдог бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Иргэдийн фэйсбүүк хаяг, нууц үгийг олзолдог бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтрэх нэр болоод нууц үгийг холбоос ашиглан олзолдог бүлэг этгээдийг илрүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Лхагвабаяр “Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк рүү нэвтрэх нууц үгийг нь хууль бусаар олзолж авах улмаар нэвтэрч мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах явдал нэмэгдэж байна. 

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хуурамч холбоос ашиглан иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нууц үгийг олж авч мэдээллийн бааз үүсгэдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд иргэд сэжиг бүхий үл таних этгээдээс явуулж байгаа холбоосоор нэвтрэхгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна” гэжээ.  




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө