Монголбанканд тушаасан үнэт металлын хэмжээ 66 хувиар өсчээ

Монголбанканд тушаасан үнэт металлын хэмжээ 66 хувиар өсчээ

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авжээ. Ийнхүү оны эхнээс авсан нийт үнэ металл 6.7 тн-д хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тонноор өссөн дүн ажээ. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл тус тус худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байв.