Биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, хил нэвтрүүлэхийг завджээ

Биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, хил нэвтрүүлэхийг завджээ

Их хэмжээний биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсийн орох чиглэлд  2019 оны зургадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Г, З нар нь 3917 ДГА, 6912 УБВ улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд их хэмжээний бараа нууж яваад баригджээ.

Тус сэжигтэй тохиолдлыг шалгахад,  БНХАУ-д үйлдвэрлэсэн “Рока феникс”  300 хайрцаг, “Чай лювэй феникс” 1,520 хайрцаг, “Капсулы сюэчинфу фохоу” 120 хайрцаг, “Мягкие капсулы хайцаогай фохоу” 474 ширхэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан байна.

Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа ажээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө