The Hu хамтлагийн гишүүд “Франкфурт-Улаанбаатар” нислэгээр эх орондоо ирсэн үү

The Hu хамтлагийн гишүүд “Франкфурт-Улаанбаатар” нислэгээр эх орондоо ирсэн үү

“Ковид-19” цар тахлын улмаас "The Hu" хамтлаг Австрали улсад гацаж, хөл хорионд орсон талаар бид тус хамтлагийн продюсер Б.Дашдондогтой ярилцаж хүргэсэн.

Учир нь The Hu хамтлаг Австрали улсад аялан тоглолтоор очсоных нь дараа тус улсад коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулсан байдаг.

Тэгвэл Австрали улсын Сидней хотод саатаад байсан "The Hu" хамтлагийн гишүүд өнгөрөгч Бямба гарагт /2020.05.02/  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гэх албан бус мэдээлэл байна. 

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 13 улсаас 263 иргэн эх орондоо ирж байгаа тэдгээр иргэдийн эрсдэлийн түвшин өндөр гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэлдээ дурдаж байсан билээ.