БНХАУ руу тээвэр хийсэн жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ

БНХАУ руу тээвэр хийсэн жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу аймгаас Дорноговь аймгийн Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийж БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирч, тусгаарлажээ.

Тухайн иргэн нь БНХАУ-ын хилээр нэвтэрч, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийгээд байна. Эхний ээлжид түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин /PCR/ цусны шинжилгээний хариу өнөө шөнө 02:00 цагт гарах юм байна.