Нацү башёг цуцаллаа

Нацү башёг цуцаллаа

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс онцгой байдлын дэглэмээ сунгасан тул Сүмо бөхийн холбооноос зуны тэмцээн Нацү башёг цуцаллаа. Харин долоодугаар сарын буюу Нагоя башёг Токио хотод үзэгчгүй хийхээр болсон байна. 

Нацү башё тавдугаар сарын эхээр Токиод эхлэх байсан ч хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нөөс эхлүүлэх шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Хаврын башё өнгрөсөн гуравдугаар сард анх удаа үзэгчгүйгээр явагдсан билээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө