Чингэлтэй дүүргийн 150 мянган оршин суугч хатуу хөл хорионд орно

Чингэлтэй дүүргийн 150 мянган оршин суугч хатуу хөл хорионд орно

Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хийх бодит дадлага сургуулийн талаар УОК-ын Шуурхай штаб, Чингэлтэй дүүргийн удирдлагууд мэдээлсэн.

Тодруулбал, тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 150 мянган оршин суугч хатуу хөл хорионд орно. Дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаагийн хамгаалалт гарах бөгөөд зарим томоохон гудамж, уулзварууд дээр цэргийн техник хэрэгсэл байрлах учир иргэдийг айж сандралгүй тайван байхыг хүслээ.  

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл "63,9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорионд оруулна. Манай улс газар хөдлөлт болон бусад гамшгийн үеийн дадлага сургууль, туршлага бий. Харин цар тахлын үеийн нийгэмд чиглэсэн дадлага сургууль анх удаа хийх гэж байна. Чингэлтэй дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагч сүүлийн долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоох бэлтгэл хангаж байна. Тиймээс нэг өдрийг гэртээ хөл хорионд өнгөрөөхийг дүүргийнхээ иргэдээс хүсэж байна" гэсэн юм.