Фронт С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал, “ард түмнүүдийн найрамдлын одон”-оор шагнах уу

Фронт С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагнал, “ард түмнүүдийн найрамдлын одон”-оор шагнах уу

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ‪Дундговийн малчин, Фронт С.Цэгмид хэмээн олноо алдаршсан бууралд ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна.

Харин энэхүү тухай манай зохих төрийн байгууллагууд болоод манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна. 

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

Сонирхуулахад, Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ баримтат кино хийж байгаа ба энэхүү кинонд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийн дурсамж, түүний тухай оруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат. Өдгөө хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм. Бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас руу дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байсан байдаг.




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө