Засгийн газраас танхимын сургалтийн төвүүдийг нээх шийдвэр гаргалаа

Засгийн газраас танхимын сургалтийн төвүүдийг нээх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар нийт 11 асуудал  хэлэлцэж байгаагаас Танхимын сургалтын төвүүдийг үе шаттайгаар нээх Улсын онцгой комиссын саналыг хэлэлцэж баталлаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгасан байна. Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.