Сонгуулийн зөрчлийг баримттайгаар мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

Сонгуулийн зөрчлийг баримттайгаар мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2016 оны оны сонгуулиас эхлэн сонгуулийн зөрчлийг баримттайгаар мэдээлсэн иргэнд урамшуулал олгох хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг иргэн баримттайгаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Учир нь сонгуулийн тухай хуулийн 71.2 .Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. 

Ийм заалт хэрэгжиж эхэлснээр Иргэд хууль бус сурталчилгаанд хяналт тавих үүргийг давхар хэрэгжүүлж, иргэдийн идэвхи оролцоо нэмэгдсэн байдаг.