Чингэлтэй дүүргийн “хөл хорио”-той холбогдуулж зарим компаниуд бямба гарагт нөхөж ажиллахаар болжээ

Чингэлтэй дүүргийн “хөл хорио”-той холбогдуулж зарим компаниуд бямба гарагт нөхөж ажиллахаар болжээ

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу маргааш /2020.05.07/ Чингэлтэй дүүрэгт чанг хатуу хөл хорио тогтоож,  тус дүүргээс орох, гарах хөдөлгөөнийг хаана гэж мэдэгдсэн.

Мөн энэ үеэр цэрэг, цагдаагийн албан хаагчид техник хэрэгсэлтэйгээр хөл хорионы орчинд ажиллах тул иргэдийг айж эмээхгүй байхыг анхааруулж байгаа юм. 

Тэгвэл Чингэлтэй дүүрэгт чанг хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулж, бусад дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зарим худалдаа, үйлчилгээний компаниуд тухайн өдөр /2020.05.07/-т ажилчдаа амрааж, ирэх Бямба гарагт нөхөж ажиллахаа мэдэгдсэн байна. Учир нь тус дүүргээр дайрч өнгөрдөг нийслэлийн бүх авто замууд 08:00-18:00 цагийн хугацаанд бүрэн хаагдах юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө