Дипломатуудын зөөвөрлөсөн 70 кг хар тамхи Монгол улсыг хар жагсаалтад оруулсан уу

Дипломатуудын зөөвөрлөсөн 70 кг хар тамхи Монгол улсыг хар жагсаалтад оруулсан уу

Хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдаад суллагдсан Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалан хэвлэлд ярилцлага өгөхдөө маш ноцтой мэдээллийг ил болгосон. Тодруулбал, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож буй хэргийн талаар тэрбээр ярьсан юм.

-Б.БАТТҮШИГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАР ТАМХИЙГ ЗӨӨВӨРЛӨЖ ЯВСАН УУ-

Тэрбээр “Б.Баттүшиг мэдүүлэгтээ “Энэ бол Монгол улсын Засгийн газрын бараа” гэж мэдүүлсэн. Б.Баттүшиг миний цэрэг явсан. Үнэхээр мундаг ажилтан. Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй хэзээ ч мэдүүлэг өгөхгүй. Тийм үүрэгтэй. Түүнийгээ чанд биелүүлэх ёстой. Тангараг өргөсөн манай шилдэг ажилтан. Тэр “энэ 70 кг хар тамхи Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэсэн. Би энэ мэдүүлгийг нь Герман хэлнээс орчуулж твиттертээ оруулж байсан” гэж хэлсэн нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.

Хамгийн сонирхолтой нь цаг хугацааны хувьд хөөгөөд үзвэл үүнээс Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр /ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү/ уг хэрэгт тагнуулынхан холбоотой талаар цухас дурьдсан байдаг.

Дээрх хоёр эх сурвалжийн мэдээлснээр Б.Баттүшиг нь Тагнуулын ерөнхий газарт өмнө нь ажиллаж байсан, дэд консулын томилгоонд тус байгууллагаас дэмжлэг үзүүлж байсан гэдэг нь тодорхой боллоо. Мөн тэрбээр Засгийн газрын хар тамхийг зөөвөрлөж явсан уу гэдэг ноцтой, учир битүүлэг хэрэг олны дунд тодорхойгүй асуулт болон үлдэв.

-ЕВРОПЫН ХОЛБООНООС "ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨХ, НАЙМААЛАХ ХЭРГЭЭ ЗОГСОО" ГЭЖ МЭДЭГДСЭН ҮҮ-

Монголын консул, дипломатуудын хар тамхины хэрэг нь манай улсыг Европын холбооны хар жагсаалтад оруулсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Нэр бүхий мэргэжилтнүүд ч ингэж хардаж байгаа юм. Учир нь Европын холбооноос манай улсыг өнгөрсөн оны аравдугаар сарын 18-ны өдөр “саарал жагсаалт”-д оруулсан нэг шалтгаан нь хар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоож чадаагүй гэгийг тодотгодог.

Иймд Европын холбооноо

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох зэрэг "гэрийн даалгавар" өгсөн юм.

Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй эрх баригчид саарал жагсаалтаас найман сарын дотор гаргана гэж мэдэгдсэн. Гэтэл найман нь сар нь болоо ч үгүй байхад саарал жагсаалтаас гарах нь бүү хэл "хар жагсаалт" руу гулгаж орлоо. Европын холбооноос "хар жагсаалт"-д ямар учраас оруулсан талаарх мэдээллийг одоог хүртэл өгөөгүй байна. Гэхдээ удахгүй нээлттэй тавина. Хамгийн гол нь бид дээрх гэрийн даалгаврыг биелүүлж чадаагүй алдаагаа засахад байгаад гол учир байна.