БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Өрхийн эмнэлэг”-үүдийн ажлыг зогсоож эхэлжээ

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Өрхийн эмнэлэг”-үүдийн ажлыг зогсоож эхэлжээ

Нийслэлийн Баянгол дүүрэг /БГД/-ийн засаг даргын тамгын газраас Өрхийн эмнэлгийн түрээсийн төлбөрийг шийдвэрлэн ажиллуулдаг байна. Тухайлбал, 2016 оноос эхлэн Нарны хороолол дахь салбарыг "Ангирмаа" өрхийн эмнэлэгтэй хамтран ажиллуулж байжээ. Тус өрхийн эмнэлгээр БГД-ийн 3 дугаар хорооны иргэдийн 70 орчим хувь нь үйлчлүүлдэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт хандан салбар өрхийн эмнэлгийн байрны талбайг томруулан бага насны хүүхдийн вакцин, жирэмсэн эхийн хяналтыг хийлгэхээр, тус хорооллын 8-р байранд 102 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн төлбөрийг дүүргийн төсвөөс шийдвэрлүүлж засвар хийлгэж эхлээд байжээ. 

Гэтэл БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар салбар өрхийн эмнэлгүүдийг татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, тэрээр БГД-ийн 1, 3, 4, 20 дугаар хороодын эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт хандаж тус дүүргийн “Учрахуй”, “Ангирмаа”, “Угтахуй”, “Мөнх-Увидс” өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоох чиглэлийг өгчээ. Иймд түүний шийдвэрийг олон иргэд эсэргүүцэж холбогдох байгууллагуудад хандаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

З.Балдандугар нь 2019 оны долдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар нэлээдгүй хэл ам дагуулан томилогдсон нэгэн. Учир нь тэрээр 2016 онд тус дүүрэгт НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан байдаг.  Ингээд түүний тус төвийн даргаар томилогдоход УИХ-ын гишүүн, Оргилын гэх Ж.Ганбаатар нөлөөлсөн гэдэг. 

З.Балдандугарын БГД-ийн Өрхийн эмнэлэгүүдийн хаах тухай чиглэл




Өнөөдөр бич өдөр

9 минутын өмнө