"Хааны Эрэлд" олон улсын сургуулилт эхэллээ

"Хааны Эрэлд" олон улсын сургуулилт эхэллээ

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" 17 дахь дадлага сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өнөөдөр эхэлж байна. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус сургууль нь олон улсын энхийг дэмжигчдийг сургаж, бэлтгэхийн сацуу манай улсын нэрийн хуудас болж өргөжжээ. Энэ удаагийн сургуульд дэлхийн 35 орны 1700 орчим цэргийн албан хаагч оролцож буй бөгөөд Молдова, Израил, Йордан, мөн Африкийн Бенин, Замби, Руанда, Того зэрэг улсын цэргийн алба хаагчид анх удаа оролцож байна. 

Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх дадлага сургуулийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал удирдана. Мөн АНУ-ын цэргийн командлалын сургуулийн удирдагч, хурандаа Уайн Бодлайн, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар голлож оролцох юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ жилийн дадлага сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Тус хөтөлбөртэй хамтарсан дадлага сургууль өмнө нь манай улсад 2006, 2007, 2016 онд болж байв. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө