АНУ-д коронавирус тусаад эдгэсэн ч армид дахин алба хаахааргүй боллоо

АНУ-д коронавирус тусаад эдгэсэн ч армид дахин алба хаахааргүй боллоо

АНУ-д коронавирус тусаад эдгэсэн хүмүүс армид дахин алба хаахааргүй боллоо. “Military Times”-ын мэдээлснээр эмнэлгийн комиссоор COVID-19 илэрсэн нь лабораторийн тест, эмч нарын оношоор батлагдсан бол цэргийн албанд тэнцэхгүй байх шалтгаан мөн гэжээ.

Пентагон ч энэ мэдээллийг батлаад, АНУ-д цэргийн албанд татах 65 хэсэгт өвчтэй хүмүүстэй хавьтсан уу гэдгийг тогтоож, халуун хэмжиж, бусад шинж тэмдэг илэрч байгааг шалгаж байгаа гэсэн байна. Засгийн газраас нь гаргасан уг шийдвэр түр зуурынх байж болзошгүй гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн юм. Учир нь өвчний цаашдын үр дагаврыг хэн ч мэдэхгүй байгаа гэжээ.

АНУ халдвар авсан цэргийн алба хаагчдынхаа тоог хэлэхгүй байгаа ч 150 цэргийн баазад 6500 гаруй тохиолдол гарсан нь нийтэд ил болсон билээ.