Сөүлд шөнийн клубтэй холбоотой коронавирусийн тохиолдол 79 болж өсчээ

Сөүлд шөнийн клубтэй холбоотой коронавирусийн тохиолдол 79 болж өсчээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн клуб, шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

“Өнөө өглөөний 08 цагийн байдлаар зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарснаар олон клубээр үйлчлүүлсэн өвчтөнтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 79 боллоо” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д зайнаас харилцах дүрмүүдийг сулруулж, коронавирус тархсантай холбогдуулан амьдралын шинэ хэв маягийг танилцуулж эхэлсний дараа халдварын шинэ голомт үүссэн нь уг тархалтыг хяналтад авахад хүндрэлтэй болохыг харуулжээ.

“Дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 6-нд Итаевон дүүргийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийг бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Та бүхэн бусадтай холбоо тогтоохоос зайлсхийж, шинж тэмдэг илэрсэн эсэхийг үл харгалзан ойролцоох шинжилгээний төвүүдэд очих хэрэгтэй” гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

Сөүл хотын захирагч Пак Вон Сон  “Бид клубээр үйлчлүүлсэн 5517 хүнийг мэдээллийг олж авч, тэдний 2405-тай холбоо тогтоосон боловч 3112-той нь холбогдож чадаагүй байна. Энэ нь зориуд утсаа авахгүй байгаа юм уу буруу дугаар өгсөнтэй холбоотой. Өөрсдийгөө нууцлахыг эрмэлзэж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулахын тулд бид үнэгүй хийгээд нэрээ нууцлан шинжилгээ өгөхийг санал болгож байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.