АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн ойрын туслах нь коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч Дональд Трампын туслах зэрэг Цагаан ордны хэд хэдэн ажилтнаас вирус илрээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор дэд ерөнхийлөгч Майк Пенсийг тусгаарлалтад орсон гэх мэдээлэл гараад байгаа ба энэхүү мэдээллийг Цагаан ордон үгүйсгэлээ.

Майк Пенсийн төлөөлөгч Девин О’Мэлли  “Дэд ерөнхийлөгч Майк Пенс өнөөдөр /2020.05.11/ ажилдаа ирдэгээрээ ирнэ, тусгаарлагдаагүй, өдөр бүр шинжилгээ өгч байгаа ба хариу сөрөг гарч байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэтти Миллер тавдугаар сарын 8-нд халдвар авсан нь тогтоогдсон ба үүний өмнө Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн гурван гишүүн халдвар авч, тусгаарлагдсан байна. Уг ажлын хэсгийг Майк Пенс ахалж байгаа юм.

Эх сурвалж: CNN 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө