Улаанбуудайн импорт 100 дахин өсөж 77,546 тонн болжээ

Улаанбуудайн импорт 100 дахин өсөж 77,546 тонн болжээ

Он гарснаас хойш тавдугаар сарын 10-н хүртэл манай улс нийт 1.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сарын 10-н хүртэлх хугацаатай харьцуулахад 248 сая доллароор буурсан дүн байна. 

Гаалийн ерөнхий газраас гаргасан тоон мэдээллээс үзэхэд хүнсний бүтээгдэхүүний импорт 12 сая доллароор өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 70 гаруй сая, 130 орчим орчим сая доллароор тус тус буурчээ. 

Хүнсний бүтээгдэхүүний импортоос онцолбол, өндөгний импорт 10 хувь буюу 5.5 сая ширхгээр, жимсний импорт 33 хувиар буурсан бол элсэн чихрийн импорт 69% өсөж, 26,980 тонн, улаан буудайн импорт 100 дахин өсөж, 77,546 тонн болсон байна.

Хүнсний бүтээгдэхүүний импортын мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан байдал.