Америкт нийтийн хоолны салбарын 5,5 сая хүн ажилгүй болоод байна

Америкт нийтийн хоолны салбарын 5,5 сая хүн ажилгүй болоод байна

Цар тахлын улмаас Америкт нийтийн хоолны салбарын 5,5  сая хүн ажилгүй болоод байна. Зөвхөн дөрөвдүгээр сард 500 мянган хүн ажлын байраа алдсан нь сүүлийн 30 жилд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт аж. Гэтэл гуравхан сарын өмнө энэ салбарт 12 сая хүн ажиллаж байв.  Энэ тухай Ресторануудын үндэсний эвслийн төлөөлөгч Шон Кеннеди мэдэгдээд Конгресст хандан бусдаас илүүтэй хэлмэгдсэн салбарт тусламж үзүүлэхийг хүсчээ.

Ерөнхийлөгч Трампын эдийн засгийн зөвлөх Кевин Хассетт ажилгүйдлийн түвшин Их хямралын үеэс давж магадгүй тухай өнгөрсөн сард сануулж байлаа.

АНУ-ын хүн амын 40 хувь ажилгүй болсон эсвэл цалин нь буурсан байна.