МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ. Тус эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал болж, түүнийг хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилжээ. Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон тухай МСНЭ-ээс мэдээллээ.