ФОТО: “Битгий давар” гэх лоозонтой залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулжээ

ФОТО: “Битгий давар” гэх лоозонтой залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулжээ

Өнөөдөр өглөө Улаанбаатар хотын гол зам дагуу залуус “Битгий давар” гэх лоозон барьж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэжээ. Тодруулбал, тэд сүүлийн дөрвөн жилд болж өрнөсөн ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум зэрэг эрх баригчдын нэр холбогдсон гэмт хэргүүдийг мартаагүй “Бидэнд санах ой бий” гэсэн утгатай лоозон барьжээ. Харин залуучуудын энэхүү үйлдлийг Цагдаагийн байгууллагаас зогсоож, эдгээр залуусыг саатуулсан гэх мэдээлэл байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.