ОХУ элсэлтийн ерөнхий шалгалтаа зургаадугаар сард зохион байгуулна

ОХУ элсэлтийн ерөнхий шалгалтаа зургаадугаар сард зохион байгуулна

ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко “Комсомолын үнэн” радиостанцид өнгөрсөн ням гарагт ярилцлага өгөхдөө элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай хамтран коронавирусийн халдварын тархалтын нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад мөрдөх зааварчилгааг боловсруулжээ. Зааварчилгааны дагуу шалгалтын байранд нэмэлт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, шалгуулагчдын биеийн халууныг шалгалтын байрын үүдэнд хянах болон шалгуулагчдын суудлыг хол зайтай байрлуулна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко элсэлтийн ерөнхий шалгалтыг 8, 9 дүгээр саруудад зохион байгуулах нь илүү аюулгүй гэж өмнө мэдэгдэж байсан бол Оросын Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт, шалгалтын алба уг шалгалтын товыг 8 дугаар сард шилжүүлэх нь байж болох бас нэгэн хувилбар гэж харж байгаа талаар  ТАСС-т мэдэгджээ.

Эх сурвалж: БСШУСЯ