ВИДЕО: Д.Трамп Ази сурвалжлагчтай зүй бус харьцаж дэлхий нийтийг бухимдуулав

ВИДЕО: Д.Трамп Ази сурвалжлагчтай зүй бус харьцаж дэлхий нийтийг бухимдуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын  үеэр Вэйжиа Цзян гэх хятад гаралтай сурвалжлагчийн хариултанд зүй бус хариулж олны дургүйцлийг төрүүлээд байна. Цагаан ордны CBS News агентлагийн сурвалжлагч Вэйжиа Цзян Ерөнхийлөгчөөс коронавирусын нөхцөл байдлыг яагаад дэлхийн хэмжээнд болж буй өрсөлдөөнт тэмцэл гэж үзэж байгаа талаар асуухад  "Та энэ асуултыг магадгүй Хятадаас асуух ёстой байх. Надаас битгий асуу. Энэ асуултыг Хятадаас асуу " гэж хариулжээ.

Сурвалжлагч  "Эрхэм ээ, та яагаад надад ингэж хариулж байгаа юм бэ гэж асуухад "Би үүнийг хэн нэгэнд тусгайлан хэлээгүй байна. Онцгүй асуулт асуусан хэн бүхэнд хэлж байна” гэсэн байна.

CNN телевизийн сэтгүүлч Блитцер "Ерөнхийлөгч хэвлэлийн хурал дээр нэг цагийн турш онцгүй дүр төрхтэй байсан. Маш  муухай төгсгөл" гэсэн бол Вермонт мужийн сенатч Берни Сандерс "Трамп өөрийгөө хүчирхэг болгохын тулд бусдыг хулчгар харагдуулдаг" гэж бичжээ.

Зарим шүүмжлэгчид Д.Трампын  хэлсэн үгийг арьс өнгөөр ялгаварласан гэсэн бол бусад шүүмжлэгчид үүнийг  сексизм буюу хүйсээр ялгаварлах үзэлтэй холбоотой гэж үзэж байна. "Ерөнхийлөгчийн мэргэжлийн бус байдал  эмэгтэй сурвалжлагчтай харьцахдаа хамгийн тод илэрдэг" гэж Вашингтон  постын сэтгүүлч Оливия Нуззи твиттер хуудсандаа бичжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө