СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 61-ийн гарам орчимд үер буужээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 61-ийн гарам орчимд үер буужээ

Өнөөдөр /2019.06.16/ нийслэл орчимд орсон борооноос үүдэн 61-ийн гарам орчимд үер буусан тухай иргэн мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн 17.30 цагийн үед автозам дээр үер бууснаас автомашинууд зорчиход хүндрэлтэй болсон байна.

Мөн ихэнх нутгаар тэнгэр бүрхэг, Хархорин,Архангай аймгийн нутгаар бага зэргийн бороотой,Төв аймгийн Лүн сум орчим дахин аадар бороо орж эхэлсэн тухай Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Бусад нутгаар хур тунадасгүй. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 98-120 км-т үeр буусны улмаас замын далан, зорчих хэсэг,хөвөө,ус дамжуулан өнгөрүүлэх хоолой усанд угаасан ихээхэн хэмжээний эвдрэл үүсээд байна гэжээ.