Алтанбулаг боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа

Алтанбулаг боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ чартер нислэгээр болон автозамын боомтоор татан аваад байгаа билээ. Хамгийн сүүлд тусгай үүргийн нислэгээр ОХУ-аас эхний ээлжид 340 оюутан, Турк улсаас 176 иргэн эх орондоо ирж, тусгаарлагдсан.

Тэгвэл өчигдөр буюу 5 сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлсэн байна. Нийт 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авч 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлалаа.