Я.Содбаатар өнжиж намын ажлаа удирдах бол Д.Амарбаясгалан Налайхад нэр дэвшинэ

Я.Содбаатар өнжиж намын ажлаа удирдах бол Д.Амарбаясгалан Налайхад нэр дэвшинэ

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай үргэлжилж байна. Энэ жил нэр бүхий олон гишүүн нэр дэвшихгүй өнжинө гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн УИХ-ын 20 гаруй гишүүн дахин нэр дэвшихгүй гэж байгаа  юм. 

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар юм. Түүний хувьд намын "гал тогоо"-оо барьж, сонгуулийн ажлыг голлон зохион байгуулах аж. 

Сонгуулийн дараа түүнийг намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилох  юм байна. Намынхаа гол ажлыг хариуцсан дээр гэсэн шийдвэрийг тэрбээр гаргаржээ. 

Харин одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Налайх дүүрэгт нэр дэвшинэ гэх мэдээлэл байна.