Сэлбэ голд иргэн живж нас баржээ

Сэлбэ голд иргэн живж нас баржээ

Амралтын өдрүүдэд орсон борооны улмаас Сэлбийн голд нэг хүн унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Сэлбэ голд эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр /2019.06.16/ Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэр хаяг тодорхойгүй / 50 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.