АН-ын Сонгон шалгаруулалтын хорооны хурал завсарлалаа

АН-ын Сонгон шалгаруулалтын хорооны хурал завсарлалаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас өмнө Сонгон шалгаруулалтын хорооны хуралдаан товлогдсон. Тэгвэл тус хуралдаан дөнгөж сая завсарласан байна. 

15.00 цагаас тус хурал үргэлжилнэ. Үүний дараа  17.00 цагт Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхэлнэ гэсэн мэдээлэл байна. 

Тус хуралдаан цахимаар болно.

 Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож, Ардчилсан намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.

Тус намаас ҮБХ-ны хурлын үйл явцын талаар өнөөдөр 20:00 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхээр товлосон.

Сонгон шалгаруулалтын хорооны хуралдаанаар нэр дэвшигчдийг тодруулж, Үндэсний бодлогын хороо руу оруулах юм. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө