Ц.Гарамжав: Ө.Энхтүвшин дарга зэрэг хэдэн гишүүний хамт нэрээ татаж байна

Ц.Гарамжав: Ө.Энхтүвшин дарга зэрэг хэдэн гишүүний хамт нэрээ татаж байна

МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт эхэлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Миний хувьд Ө.Энхтүвшин дарга мөн хэд, хэдэн гишүүдийн хамт энэ сонгуулиас нэрээ татаж байна. Эмэгтэйчүүд, залуучууддаа илүү боломж олгох үүднээс энэ шийдвэрийг гаргасан.  Өнгөрсөн хугацаанд сайхан ажиллалаа, дүүрэгтээ мөн өндөр хүлээлттэй байлаа. Тиймээс залуучууддаа боломж олгоод ажлаа өндөрлөе гэж бодсон. Намын үзэл баримтлалын хувьд салбар салбарын шилдгийн шилдэг залуучууд энэ удаагийн парламентад ороосой гэж хүсч байгаа.

Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Үндсэн хууль”-ийн эдийн засгийн харилцаатай холбоотой томоохон заалтуудыг шинээр нэмж оруулж өгч ажилласан. Мөн томоохон ашигт малтмалтай холбоотой Монгол улс, ард түмэнд ашигтай заалтуудыг “Үндсэн хууль”-даа оруулж өгч ажилласандаа баяртай байна” гэсэн юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө