Н.Энхбаяр Бага хурлаа 16:00 цагт хуралдуулж, НЭР ДЭВШИГЧДЭЭ тодруулна

Н.Энхбаяр Бага хурлаа 16:00 цагт хуралдуулж, НЭР ДЭВШИГЧДЭЭ тодруулна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлаа хийж байгаа бол АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа байранд хуралдаж байгаа юм.

Тэгвэл МАХН-ын Бага хурал өнөөдөр 16:00 цагт товлогдоод байна. Тэд ч гэсэн хуульд заасны дагуу энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд намаа төлөөлж оролцох нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх юм.