Я.Санжмятав: Судалгаагаар АН-ын рейтинг өндөр байгаа

Я.Санжмятав: Судалгаагаар АН-ын рейтинг өндөр байгаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 15 дугаар хуралдаан цахимаар хуралдаж байна. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож нэр дэвшигчдээ тодруулах юм. Тус намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөхөөр болжээ.

Хуралдаанаас өмнө УИХ-ын гишүүн Я.Санжмятавын байр суурийг сонирхсон юм.

Тэрбээр "Монгол орны өнцөг булан бүрт байгаа ард түмнийхээ хүсэл сонирхлыг харгалзан үзнэ. Ингэж 76 гишүүнээ сонгож явахгүй бол улс эх орны эдийн засаг, өмнө нь тулгамдсан олон асуудал, айл өрхийн амьжиргаа гээд АН-ыг түшихгүй бол болохгүй нь энэ нам олон суудал авах ёстой гэсэн ард түмний хүлээлтийг өнөөдөр бид тайлах болно.

Судалгаагаар манай намын рейтинг өндөр байгаа. Гэхдээ залуучуудын хүсэмж байна, улс орны өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл бас үндсэн хууль батлагдсан, төрийн бодлогыг зохицуулахад заавал парламентэд биш нам дээрээ, магадгүй засгийн газар дээр илэрхийлэх, чадаж хийх зүйлүүдээ гаргаж ирэх олон хүчин зүйл байгаа учраас яг одоо шийдлээ гаргаагүй байна. Энийг бол манай бодлогын зөвлөл дээрээ ярина. Манай нам шиг эвтэй нам байхгүй байна шүү дээ. Янз бүрийн хэвлэл мэдээллээр л хагарсан бутарсан гээд баахан бие даасан гээд байсан буцаад хүрээд ирж байгаа биз дээ. Намын туган доороо их олуулаа цуглалаа.

Миний хувьд хаанаас нэр дэвших шийдвэр одоогоор гараагүй байна. Намайг бол Завхан, Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт дэвшээч гэсэн олон санал байгаа. Хэрэв би дэвшвэл Завхан аймагтаа очихгүй бол Завханы ард түмэн намайг 20 жил хүн болгож төрд зүтгүүлсэнийхээ төлөө гомдох болно. Тийм учраас би ийм гомдол санал гаргуулахгүй" гэв.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө