Ж.Энхбаяр: Би нэр дэвшихгүй

Ж.Энхбаяр: Би нэр дэвшихгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын Бага хуралд оролцох үеэрээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ. Түүний хувьд 12 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, тавьсан зорилтоо биелүүлсэн тул ийнхүү энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэв.

Тэрбээр "Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна.

Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан. 12 жилийн хугацаанд энэ салбаруудын хууль, эрхзүйн орчин иж бүрэн шинэчлэлт оруулсан. Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно.

Миний улс төрийн карьер одоо л эхэлж байгаа байх. Улс төрийн нас ч эхэлж байна. Бид ялах нь чухал" гэсэн юм.