ТАНИЛЦ: Ц.Элбэгдоржтой уулзахыг хориглосон 14 хүний нэр ил боллоо

ТАНИЛЦ: Ц.Элбэгдоржтой уулзахыг хориглосон 14 хүний нэр ил боллоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2020.05.15/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хилийн хориг тавьж, нэр бүхий 13 хүнтэй уулзахыг хориглосон шийдвэрийг гаргасан билээ.

Харин прокурорын байгууллагаас түүнийг 14 хүнтэй уулзахыг хориглох саналыг шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч шүүх 13 хүнтэй уулзахыг л хориглосон шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл Ц.Элбэгдоржийг прокурор, шүүхийн байгууллагаас уулзахыг хориглосон 14 хүний нэр ил болжээ.

Тодруулбал, шүүхээс Н.Алтанхуяг, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг, М.Энхболд, Б.Батбаяр, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг, Б.Мэдрээ, П.Цагаан, М.Энхсайхан нартай уулзахыг хориглосон байна.