Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 5 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Могойг хүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.