Израиль дахь Хятадын элчин сайдын цогцос гэрээс нь олджээ

2020-05-21 12:10

Хятадын Элчин сайдыг байгалын жамаар нас барсан гэж үзээд, цогцосыг нь нутаг буцаажээ

Израилд суух Хятадын Элчин сайд Ду Вей өнгөрсөн yям гаригт Тель Авив хот дахь гэртээ нас барсан билээ.

58 настай Ду Вейг байгалийн жамаар нас барсан гэж үзсэн бөгөөд өчигдөр цогцсыг нь нутаг буцаажээ.

Цогцсыг нутаг буцаах ёслол коронавирусийн халдвараас шалтгаалан Бен-Гурион нисэх буудалд цөөн хэдэн минут болсон байна. Израилын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ювал Ротем хэлэхдээ “Энэ хэцүү цаг үед бид Элчин сайд Ду Вейтэй ийм байдалтай салах ёс үйлдэнэ гэж хэн төсөөлөх билээ. Хятад улс, дэлхийн жинхэнэ дипломатаа алдлаа” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.

Элчин сайд Ду Вейг нас барах үед эхнэр, хүү нь Израилд байгаагүй аж.

Ду Вей нь коронавирусийн халдвар тархсан ид үед буюу өнгөрсөн хоёрдугаар сард Израилд суух Элчин сайдаар томилогдсон байв. Өмнө нь тэрбээр Украинд суух Хятадын Элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр Бээжинг коронавирусийн халдварын мэдээллийг нуусан гэж, Израил дахь Хятадын хөрөнгө оруулалтыг шүүмжилсэн Майк Помпёог буруутгасан мэдээлэл хийснээс хоёр өдрийн дараа нас барсан нь сэжиг төрүүлээд байсан юм.

2020-05-18 13:56

БНХАУ шинжээчдээ Израил руу илгээнэ

Израилд улсаа төлөөлөн сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Ду Вэйн нас барсан шалтгааныг тодруулах зорилгоор БНХАУ-ын эрх баригчид дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай багийг Еврейн улс руу  илгээхээр болсон байна.

“Haaretz” сонинд нь мэдээлснээр, БНХАУ-ын Элчин сайд тавдугаар сарын 17-ны өглөө Тель-Авив хотын ойролцоох өргөөндөө нас барсан олджээ. БНХАУ-ын  “тусгай баг” Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах "дотоод мөрдөн шалгах" ажиллагаа явуулахаас гадна, Израил дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газрын "үйл ажиллагааг уялдуулах" ажлыг хийнэ гэж тус сонинд эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэн байна. Үүнээс гадна, дипломатчийн шарилыг нутагт нь авчрах ажлыг хариуцах бөгөөд талийгаачийн гэр бүлийн төлөөлөл тусгай багийнхантай хамт Израилийг зорих аж. Ду Вэй  2020 оны хоёрдугаар сард БНХАУ-аас Израилд суух Элчин сайдаар томилогджээ. 

Ням гарагт БНХАУ-ын төв телевизээр Ду Вэйг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдээлээд, нас барсан шалтгааныг баталгаажуулахад “нэмэлт шалгалт, нотолгоо шаардлагатай” гэдгийг тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам дипломатчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.  

Израилын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Исраэль Кац мөн ням гарагт эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: TASS агентлаг

2020-05-18 07:40

Израиль дахь Хятадын элчин сайдын цогцос гэрээс нь олджээ

БНХАУ-ын Израиль дахь элчин сайд Ду Вэй тус улсад өөрийн байрлаж байсан байшиндаа нас барсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Албаны мэдээгээр Израилийн цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэн уг хэргийг мөрдөж байгаа аж.

57 настай ноён Ду өмнө нь Украинд элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд хоёрдугаар сараас тус албыг хашиж эхэлсэн байна. Тэрээр гэрлэсэн, нэг хүүтэй байсан ч гэр бүл нь Израильд хараахан ирээгүй байжээ. Тэр Тель-Авиваас хойд зүгт 10 км-ийн зайд орших Герцлия хотод амьдардаг байв.

Израилийн 12-р суваг телевизийн нэрээ нууцалсан эмнэлгийн эх сурвалж ноён Ду байгалийн шалтгаанаар нойрондоо нас барсан гэжээ. Ноён Ду-гийн үхлийн талаар Хятадын албаны хүмүүс ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Элчин сайдаар томилогдсоны дараахан Элчин сайдын яамны вэбсайт дээр нийтэлсэн мэдээнд тэр ""дэлхийн хоёр дахь том эдийн засаг ба гарааны бизнесийн эх орон бол Израиль юм" хэмээн хоорондын харилцаагаа сайшаажээ.

Тэрээр хоёрдугаар сарын 15-нд Израильд ирээд коронавирусийн халдвараас болж хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан байна.

Ноён Ду өнгөрсөн сард Израилийн Макор Ришон сонинд өгсөн ярилцлагадаа Хятад улсыг дэлхийн улс орнууд золигт гаргаж талаар дурджээ. "Түүхэнд тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг тахал өвчин тараасан гэж буруутгаж байсан. Энэ нь жигшүүртэй явдал бөгөөд байж боломгүй зүйл юм. Өвчин бол хүн төрөлхтний дайсан бөгөөд дэлхий даяар үүнтэй хамт тэмцэх ёстой" гэж тэр хэлжээ.

Баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Израильд айлчлахдаа Хятад улс коронавирусийнн тахал өвчний эсрэг авч буй арга хэмжээг шүүмжилжээ. Үүний хариуд Элчин сайдын яам ноён Помпеогийн "утгагүй тайлбар" -ыг буруушааж, Хятад улс ямарваа нэгэн хямралыг үргэлж аргалж, даван туулж байсан гэв.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө