ВИДЕО: Г.Батхүү амиа алдаад 1 жил өнгөрчээ

ВИДЕО: Г.Батхүү амиа алдаад 1 жил өнгөрчээ

Улсын их хурал, Засгийн газрын гишүүн асан, Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны Тавдугаар сарын 17 ны өдөр төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, тэрээр тус өдрийн 15-18 цагийн хугацаанд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тус хэрэг явдалд болж, Г.Батхүү агсан амиа алдаад яг нэг жил буюу 365 хоног өнгөрчээ. Харин Цагдаа, Прокурорын байгууллагаас “хэргийг шалгаж байна” гэх хариултаас өөр тодорхой мэдээллийг өгөхгүй байсаар 1 жил болж байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө