Монголын хөлбөмбөгийн лигүүд ирэх сард эхлэхээр төлөвлөж байна

Монголын хөлбөмбөгийн лигүүд ирэх сард эхлэхээр төлөвлөж байна

Дотоодын спортын холбоодуудаас хамгийн түрүүнд Монголын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн дээд лигийг ирэх зургадугаар сарын 5-нд, футзалын лигийг зургадугаар сарын 7-нд, нэгдүгээр лигийг дараа долоо хоногт нь тус тус албан ёсоор зохион байгуулах болсныг мэдэгдлээ.

Угтаа өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Супер цомын тоглолт 2019 оны лигийн аваргууд болох Улаанбаатар Сити болон 2019 оны лигийн цомын аварга Эрчим багуудын хооронд явагдаж Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ улирал эхлэх байлаа.

Харин Монголын хөлбөмбөгийн лиг үүнээс нэг өдрийн дараа буюу  дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийх байсан юм. Ямартай ч УОК-ын хуралдаанаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Энэ шийдвэр дахин сунгагдахгүй бол МХБХ-ны дээрх шийдвэр хэрэгжих боломжтой болно.