11 мянган иргэнийг хохироосон “Жи тайм“ сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

11 мянган иргэнийг хохироосон “Жи тайм“ сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Тодруулбал яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ны өдөр хүлээн авсан байна. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа юм.

Тус хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ цахим хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фейсбүүк хуудсаар тухай бүр мэдээлэх болно гэж
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.

Энэ хэрэгт 11385 иргэн хохирсон бөгөөд 7581 хавтаст хэрэг үүсгэжээ.  




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө