Хэнтий аймагт Б.Ууганбаярын эхнэр нэр дэвшсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү

Хэнтий аймагт Б.Ууганбаярын эхнэр нэр дэвшсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү

УИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн нэрс өнгөрөгч Бямба /2020.05.16/ гарагт тодорлоо. Ингээд нэр дэвшигчид ирэх зургадугаар сарын 02 ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос авснаар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Тодруулбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшинэ. Харин тус аймагт АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл, аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Т.Пүрэвхатан нар өрсөлдөх болсон талаар тус намаас мэдэгдсэн. 

Тэгвэл, нэр дэвшигчдийн нэрс тодорсны дараа Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл байна. Учир нь түүний эхнэр Т.Пүрэвхатан АН-аас Хэнтий аймагт нэр дэвшихээр болсон тул Б.Ууганбаярыг үүрэгт ажлаасаа чөлөөлсөн гэх албан бус мэдээлэл байна.