Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоосныг багш нар эсэргүүцэж жагслаа

Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоосныг багш нар эсэргүүцэж жагслаа

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд Сангийн яамны гадна жагсаал зохион байгуулж байна.

Энэ үеэр Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны тэргүүн Т.Мөнх-Алдар "Нийслэлд хувийн цэцэрлэг, сургуульд нийт 5000 орчим багш ажилладаг. Тэдний 97 хувь нь эмэгтэйчүүд. Тэд дөрөвдүгээр сараас хойш цалингаа авч чадаагүй. Иймд өнөөдөр Сангийн яамны гадаа цуглаад байна. Мөн бид амралтын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа юм. Төрийн сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна. Хувийн сургуулиуд ч мөн адил хичээлээ цахимаар зааж байна. Гэтэл төрийн сургуулиудад хүүхдийн хувьсах зардлыг олгож байгаа атлаа хувийн сургуулиудад олгохгүй гэлээ. Сургуулиудыг статусаар нь ялгаварлаж болохгүй.          

Ямартаа ч Сангийн яамны Зарлагын хэлтсийн мэргэжилтэн н.Занабазар холбоодын удирдлагуудтай уулзах хүсэлт тавилаа. Бид та бүхэнд уулзалтын үр дүнг эргэн мэдээлэх болно" гэв.