АН-ын сонгуулийн төв штабыг Я.Санжмятав удирдана

АН-ын сонгуулийн төв штабыг Я.Санжмятав удирдана

УИХ-ын 2004, 2012, 2016 оны сонгуульд Завхан аймгаас сонгогдож, нийт 12 жил парламентын гишүүнээр ажилласан Я.Санжмятав энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрээр 2020 оны АН-ын сонгуулийн төв штабын Ерөнхий менежерээр ажиллахаар болжээ. Мөн тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан байна.