МАН: Төрийн гурван өндөрлөг уулзаж ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр санал солилцсон

МАН: Төрийн гурван өндөрлөг уулзаж ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр санал солилцсон

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн асуудал чухал учраас бүлгийн гишүүд ойлголцлоо баталгаажуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар ярилцлаа. МАН-ын бүлгийн гишүүд бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан. Өнгөрсөн өдрүүдэд бид АН болон Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар асуудлаар ярилцаж саналаа хуваалцсан” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

- Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар АН болон Ерөнхийлөгчтэй ойлголцолд хүрсэн гэсэн үг үү?

- Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа өргөн барьсан хувилбар дээр бага зэргийн өөрчлөлт оруулах боломжтой. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайд, УИХ-ын дарга уулзалдаж тодорхой яриа хөөрөө хийсэн. Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой байр, суурийг илэрхийлээд явж байгаа. Түүний саналыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярилцаж болно. Ардчилсан намын удирдлагуудтай бид мөн уулзалдсан. АН-тай 100 тохирсон гэж хэлэхэд эрт байна. Яриа хөөрөө үргэлжилж байна. Тэдний саналыг мөн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж, тусгах боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ биелүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар дор бүрнээ байр сууриа илэрхийлж, санал шүүмжлэл хэлсэн. Түүнээс өөрсдөө санаачилсан хуулиа үгүйсгэсэн зүйл байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Наадмын дараа гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу, ард түмний санал асуулгыг сонсох уу гэдгийг УИХ-аар хэлэлцэж байж шийднэ. Бүх зүйл УИХ-ын тогтоолоор хэрэгжинэ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө