ОУВС-аас 100 сая долларын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ

ОУВС-аас 100 сая долларын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор 100 гаруй сая ам.долларын санхүүжилт авах болон бусад орнуудтай хамтран ажиллах талаар ОУВС-тай хийсэн яриа хэлэлцээр амжилттай болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх зургаадугаар сарын эхээр эцэслэн шийдвэрлэснээр энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Эргэн сануулахад ОУВС-гаас гишүүн орнууддаа COVID-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Rapid Finance Instrument буюу Шуурхай санхүүжилт хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм. Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар Сангийн яамны төлөөлөл Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийсэн юм.