Б.Баатархүү: Жагсаал зохион байгуулагч н.Энхсайханы нөхрийг дарамталсан зүйл байхгүй

Б.Баатархүү: Жагсаал зохион байгуулагч н.Энхсайханы нөхрийг дарамталсан зүйл байхгүй

Өнөөдөр /2019.06.17/ Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Цагдаагийн алба хаагчид болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мөн амралтын өдрүүдээр их хэмжээний хур тунадас орж зарим зам хаагдсан бөгөөд үүнтэй холбоотой Тээврийн цагдаагийн албанаас зам гүүр хаагдаж байгаа газрууд болон анхаарах асуудлын талаар мэдээллийг өгсөн юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү хэлэхдээ, “Ардчилсан намаас энэ оны зургадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд жагсаал цуглаан хийх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад илгээсэн байна. Гэвч энэ хүсэлт нь жагсаал цуглаан хийх журмыг зөрчсөн байсан тул татгалзсан. Гэвч үйл ажиллагаа нь явагдаж бүртгэлгүй жагсаал хийсэн байсан учраас бид тараасан. Дараа нь Сүхбаатар дүүрэгт хийх жагсаалаа Гэрлэх ордны урд хийн гэж бүртгүүлсэн боловч байршлаа өөрчлөн Австрали улсын элчин сайдын яам байрлах газрын урд жагсаал хийсэн бөгөөд бидний зүгээс "Жагсаалаа өөр газар зохиох эсвэл явах шаардлага"-ыг хүргүүлсэн юм. Мөн "Цагдаагийнхан барих гээд байна, үүдэнд зогсоод байна" гэсэн мэдээллийг удаа дараа хийсэн жагсаал зохион байгуулагч н.Энхсайхан гэдэг хүний нөхөр нь манай байгууллагад тодорхой удирдах албан тушаал хариуцдаг бөгөөд бид ар гэрийнхэнтэй нь холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх, дарамтлах янз бүрийн байдал үзүүлээгүй, утсаар залгаагүй” хэмээсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны ахлах Б.Лхагважаргал хэлэхдээ, “Усархаг борооны улмаас Улаанбаатараас 110 километрт байрлах замуудыг хаасан. Төв аймаг явах чиглэл дэх зам тэр чигээрээ урссан учраас замын хөдөлгөөнийг хааж Төв аймаг дахь цагдаагийнхан ажиллаж байна. Өчигдөр Төв аймгийн Баянхангай нутаг руу чиглэлтэй замд “Ланд” машин осолдож дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтсэн бөгөөд уг хэрэг нь одоо мөрдөн байцаах шатандаа явагдаж байна” хэмээлээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө