БНСУ-аас буцах хүсэлтэй Монгол иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ

БНСУ-аас буцах хүсэлтэй Монгол иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ

БНСУ-д байгаа монгол иргэд өнөөдөр 09:00 цагаас эхлэн БНСУ-ын Гадаад хэргийн яамны төв хаалган дээр цугларан эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Тэд “бид вирус биш”, “бид эх орондоо буцах эрхтэй” “МИАТ үнийн хөөрөгдлөө зогсоо” “сонгуулиа зогсоо” гэх мэт уриа лоозон барин зогсчээ. БНСУ-д өвчин буурсан бөгөөд бүх иргэн эрүүл саруул байгаа дээрээ эх оронлуугаа буцах хүсэлтэй байгаагаа тэд хоолой зангируулан ярьж байна. Жагсаалын дараагаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Уг жагсаалд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хүрэлцэн ирсэн бөгөөд Монголд бага насны хүүхдээ орхиод ирсэн, ажил явдал гарсан, мөнгөгүй болж орох оронгүй болсон, ажлаасаа халагдахад хүрсэн гээд олон шалтгаантай иргэд цугларсан байна. Өнөөдөр Солонгосын хэвлэлүүдээр энэ асуудал хөндөгдөх ажээ.

Мөн нэг иргэн “Солонгост болох үйл ажиллагааг дэлхийн том Associated Press, Reuters, BBC, CNN руу мэдээ явуулсан.Солонгосын хэд хэдэн тв ирэхээ мэдэгдсэн шүү.Өөрсдийнхөө төлөө зоригтой дугарч,тэмцэж хүний эрх зөрчиж байгаа эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх цаг ирлээ” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

Жагсаалын дараагаар хэвлэлийн бага хурал хийнэ хэмээсэн юм. Уг жагсаалд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хүрэлцэн ирсэн харагдана. Мөн Монголд бага насны хүүхдээ орхиод ирсэн, ажил явдал гарсан, мөнгөгүй болж орох оронгүй болсон, ажлаасаа халагдахад хүрсэн гээд олон шалтгаантай иргэд цугларсан байна.

Өнөөдөр Солонгосын хэвлэлүүдээр энэ асуудал хөндөгдөх ажээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхий нийтээрээ 4  сая 527 мянгыг давж, нас барсан хүмүүсийн тоо 300 мянга даваад байна. Манай улс халдвар гарснаас хойш 13 удаагийн тусгай үүргийн  нислэгээр 2820 хүнээ дэлхийн   28  улсаас татаж авсан бол газраар нийт 9000 орчим иргэнээ авчирчээ.  Тодруулбал,

-БНХАУ-аас 4045

-ОХУ-аас 4,818 иргэн ирсэн байна.

Дахин 46 улсаас 10 мянга 836  монгол хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна гэж Гадаад хэргийн  яам мэдээлж буй.  Тавдугаар сарын 18-нд Энэтхэг улсаас 160 хүнээ авах нислэг хийхээс өөр нислэгийн талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна. БНСУ-д ажиллаж амьдарч буй 1300 гаруй монгол иргэд буцах хүсэлтээ гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч одоогийн байдлаар ГХЯ-наас тус улсад байгаа иргэдийг авчрах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.