Доналд Трамп: Халдварын тоогоор тэргүүлж байгаа нь "хүндэтгэлийн бэлэг тэмдэг"

Доналд Трамп: Халдварын тоогоор тэргүүлж байгаа нь "хүндэтгэлийн бэлэг тэмдэг"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буйг "хүндэтгэлийн тэмдэг" гэж үзэж байна.

Даваа гарагт Трамп АНУ-д коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш анх удаа Засгийн газрын хуралдаанаа зохион байгуулав. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдэд хандан " Дашрамд хэлэхэд.. Бид бүртгэгдсэн тохиолдоор тэргүүлж буй нь бид илүү олон хүнийг шинжилгээнд хамруулсантай холбоотой. Бид бусад улс орноос хэд дэхин олон хүнийг шинжилгээнд хамруулсан учраас илүү их тохиолдол илрүүлсэн гэж хэлж болно. Би үүнийг муу зүйл гэж бодохгүй байна. Эсрэгээрээ энэ бол хүндэтгэлийн бэлэг тэмдэг гэж үзэж байна" гэжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад коронавирусийн 1,5 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 92 мянган хүн нас бараад байна.