22-ын товчооноос гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна

22-ын товчооноос гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна

22-ын товчооноос гарах хөдөлгөөн хаалттай байна. Тодруулбал, үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим зам ихээхэн эвдрэлтэй байгаа юм. Цаг агаарын нөхцөлөөс хамааран зам хэзээ нээхийг шийдвэрлэх тухай холбогдох албаныхнаас мэдээллэсэн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон  аадар борооны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг өнөөдөр /2019.06.17/ 18:00 цаг хүртэл хаагаад байгаа. Одоогийн байдлаар тус суманд бороо  ороогүй ч үерийн ус нэвчиж дуусах хүртэл байдлыг харж байгаад замын хөдөлгөөнийг нээх эсэхийг шийдэх аж.