Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх ёстой.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө