"Хүний алтан амь" ТББ цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгуулахаар ажиллана

"Хүний алтан амь" ТББ цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгуулахаар ажиллана

"Хүний Алтан Амь " ТББ-аас учир битүүлгээр амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг шаардаж мэдээлэл хийж байна.

Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор амь насаа алдсан хүмүүсийн тоо эцсийн байдлаар гараагүй бөгөөд тэдний ар гэрийнхэнд тусалж дэмжихгүй байгааг тэд хэлж байна. Өнгөрсөн өвөл гэртээ угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрт 5-10 сая төгрөг өгч байгаа нь шударга бус явдал гэж тэд үзэж байгаагаа тус ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг хэллээ.

"Хүний Алтан Амь " ТББ-аас "Үхэл дагуулсан 1080" номыг гаргасан бөгөөд номоороо баримтат кино хийж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Цаг бусаар амиа алдаж байгаа асуудал аль ч салбарт гарч байгаа учраас эрх баригчдаас нөхөн олговор олгох асуудалд анхаарлаа хандуулна гэж мэдэгдлээ.




“BONUS BOOST” BSB-д

5 цагийн өмнө